Saturday, November 12, 2011

Хэрэгтэй

Дэгжин маникюр нь орчин үеийн бүсгүйчүүдийн топ гангарааны нэг болсон. Та салонд очилгүйгээр, ирвэсний арьс, Burberry-гийн хээ зэрэг сүүлийн үеийн будалтаар хумсаа “хувцаслахыг” хүсвэл доорх хялбар зааврыг дагаарай: Таны будалт заавал төгс байх албагүй гэдгийг сануулъя


1. 1. Ирвэсний хээ. Танд шаргал өнгийн суурь лак, бор өнгийн нарийн бийртэй лак, хэрэглэхээ больсон хар контур, өнгөгүй лак хэрэгтэй. Эхлээд суурь лакаа түрхээд, бүрэн хаттал нь хүлээнэ. Дараа нь бор өнгийн нарийн бийртэй лакаараа бүх хумсан дээрээ жижиг жижиг толбонууд зурна. Таны толбонууд өөр өөр хэлбэртэй байх тусмаа илүү сонирхолтой харагдана гэдгийг санаарай. Хамгийн сүүлд хар контураараа зурсан толбонуудаа тойруулж зурна. Будаг хатсаны дараа заавал өнгөгүй лакаар будаж, “бүтээл”-ээ хамгаалахаа мартуузай.

2. 2. Burberry-гийн хээ. Хайртай брэндээрээ хумсаа гоёхыг хүсч байна уу? Алтан шаргал эсвэл бор өнгийн лак, улаан, хар, цагаан өнгийн бийрэн будаг байхад л та “Burberry”-гийн хумстай болж болно. Эхлээд мэдээж суурь өнгөөрөө бүх хумсаа будаж хатаана. Дараа нь цагаан бийрэн лакаараа босоо, хөндлөн бүдүүвтэр зураас зураарай. Хар бийрэн лакаараа өмнө зурсан цагаан зурааснуудынхаа хоёр талыг хөвөөлж зурна. Мөн голоор нь хар нарийхан зураас гаргаарай. Сайтар хатаасны дараа, улаан лакаараа огтолцсон нарийхан зурааснууд зурна.

3. 3. Ягаан уусалт. Танд цайвар өнгийн суурь будаг, бүдэг болон, тод ягаан өнгийн лак, саатай лак 4 хэрэгтэй. Мөн ууссан мэт эффект бүтээхэд хэрэглэхээ больсон кремний порлоны өөдөс ашиглаарай. Эхлээд суурь лакаараа будаж хатаана. Порлоны өөдсөн дээрээ бүдэг ягаан лакаа түрхээд, хумсныхаа тал хэсгээс үзүүр хүртэл нь зөөлөн зөөлөн дарж өгнө. Хатсаных нь дараа порлонон дээрээ дахин тод ягаан өнгийн лакаа түрхээд, зөвхөн үзүүр хэсгийг будна. Хамгийн сүүлд саатай тунгалаг лакаар бүрхүүл үүсгэж буд.

4. 4. Хагарсан металл. Энэ нь маш элегант бөгөөд хялбар будалт юм. Танд саарал өнгийн лак, цагаан мөнгөлөг өнгийн хагардаг лак хоёр л хэрэгтэй. Эхлээд саарал лакаараа бүх хумсаа будаж хатаана. Дараа нь дунд хурууны хумсныхаа доод болон дунд хэсэгт маникюрны наалт нааж, үлдсэн хэсгийг хагардаг лакаар будна. Эрхий болон чигчий хуруугаа хагардаг лакаараа ташуу чиглэлтэйгээр будаарай. Мөн нарийхан зураастай хагарал үүсгэхийн тулд жижигхэн бийр ашиглах хэрэгтэй.

Нүдийг том болгож харагдуулах 20 арга

Манай бүсгүйчүүдийн ихэнх нь бүх будалт зохидог бүйлсэн хэлбэрийн нүдтэй. Хэдий хэлбэрийн хувьд төгс ч гэлээ, хэмжээний хувьд жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй.

1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно.
2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай.
3. Нүдийг том харагдуулахад хоёр өнгийн зовхины тень хангалттай. Эхлээд зовхио бүхэлд нь цайвар өнгөөр нь будаад, гадна хэсгийг нь бараан өнгөөр уусгаж будаарай. Ингэснээр таны нүд илүү өргөн, том харагдана.
4. Хар смоки будалт нүдийг томруулдаггүй. Харин улам сүүдэрлэж таны харцыг сунган, нарийхан болгосноор нууцлагдмал секси төрхийг бүрдүүлдэг юм. Гэвч энэ бол бидний хүсч байгаа үр дүн биш шүү дээ. Тиймээс нүдээ том харагдуулахыг хүсч байвал смоки-гоос зайлсхийгээрэй.
5. Нүдээ хүрээлэхдээ, дээд зовхиныхоо яг гол хэсэгт контураа арай зузаан тавиад үзээрэй. Голдоо зузаан, хоёр зах руугаа нарийссан хүрээ нь нүдийг тань илүү өндөр харагдуулна.
6. Нүдээ тэр чигт нь тойруулж хүрээлэх хэрэггүй. Нуухан талын хэсгүүдийг орхи.
7. Нүдний доод хүрээ, болон нуухны дотор хэсэг цайвар байх нь чухал. Ялангуяа доод хүрээний дотор талыг хар харандаагаар будахын оронд цагаан цайвар харандаа, эсвэл гялалздаг тениер будвал таны нүд хамаагүй том харагдана.
8. Хөх, хүйтэн өнгөтэй нүд хүрээлэгч нь таны нүдний цагааныг илүү гэрэлтүүлж өгдөг учраас нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг талтай.
9. Сормуусаа заавал давхарлаж будаж байгаарай. Энэ нь харцыг тань өргөх болно.
10. Сормуус дэрвийлгэгчтэй “нөхөрлө”. Эхлээд дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаж байгаад 3 удаа хавч. Дараа нь дэрвийлгэгчээ сормуусны голын хэсэгт аваачаад дээрх үйлдлийг давтана. Ингэх нь таны сормуусыг тэгш өнцөгт болгохоос сэргийлж, төрөлхийн дэрвэгэр мэт харагдуулна.
11. Хэрэв та хар хүрээтэй нүдний шил зүүдэг бол, нүдээ гэгээлэг, тод өнгөөр будаад үзээрэй. Ингэх нь таны нүдний хэлбэрийг тодруулж, харцыг тань шилэнд даруулахгүй.
12. Нүднийхээ доор өө дарагч түрхсэнийхээ дараа зөөлөн порлоноор бага зэрэг тарааж өг.
13. Хөмсгөө үргэлж самна. Цэвэрхэн, жигд хэлбэртэй хөмсөг ч бас нүдийг том харагдахад нөлөөлнө.
14. Зовхины будаг хэрэглэлгүйгээр, зөвхөн сормуусаа будаад, уруулаа тод өнгөөр өнгөлвөл нүд хэвийн хэмжээнээсээ илүү том болж харагддаг талтай. Хамгийн гол нь таны нүдний эргэн тойронд нэг ч бараан өнгө харагдах ёсгүй учир өө дарагчийг сайн ашиглаарай.
15. Хэрэв та тень хэрэглэх дургүй бол, өөрийнхөө пудрээс 2-3 тон бараан өнгийн пудрээр зовхио сүүдэрлэж будаарай. Ингэвэл та цаг хэмнэхээс гадна огт будаагүй юм шиг л, төрөлхийн том нүдтэй харагдах болно. Мөн энэ будалт зурган дээр их сайхан гардаг.
16. Сормуусныхаа гол хэсэгт үл ялиг суурь энгэсэг тавиад, дараа нь будвал илүү өтгөрч харагдана.
17. Хэрэв таны нүдний хоорондох зай ойрхон бол гадна хэсгээр нь бараан өнгийн тень тавьж өгвөл зохино.
18. Харин хол зайтай нүдний хувьд зовхины дотор хэсгээр цайвар тень тавилгүйгээр, гагц дээд зовхиныхоо гол хэсгийг бараантуулж будаарай.
19. Оргилуун дарсны шаргал, тунгалаг өнгөтэй тенийг хөмсөгний ясны доод хэсэг, зовхины год үл ялиг түрхэж тараагаад таны харц хэрхэн гэрэлтэж, тодрохыг хараарай.
20. Нүднийхээ хоёр захыг илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү дэрвэгэр харагдуулахаас гадна, богино нүдийг өргөсгөдөг. Гэвч дээр дурдсанчлан доод хэсгийг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй.

Tuesday, November 8, 2011

pic



Дажгүй шүлэг шүү (гэхдээ би бичээгүй шүү энийг бол )


 Энэ дурлалын мод

Бүх зүйл нэгэн хэвийн байхад би дургүй
Бүтсэн ч бүтээгүй ч дурлаж бас дурлуулж
Бөөн адал явдалд орооцолдож
Үймүүлж, бужигнуулж
Үймээний эзэн гэж нэрлүүлж
Үнэг сак амьдармаар байна
Зуурхан ч гэсэн энэ амьдралаа
Зугаатай зовлонтой, жаргалтай болгомоор байна
Хэн нэгэнд үхтлээ дурлаж
Хэврэгхэн зүрхээ өвтөгмөөр байна
Бас хэн нэгнийг өөртөө үхтэл дурлуулж
Биеэ тоож гоочилж жаахан зовмоор байна
Болж өгвөл энэ амьдралдаа
Болчимгүй алдаа хийчихлэггүй
Боломжийн сайхан амьдармаар байна
Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна

Monday, November 7, 2011

Уураа барих арга (надад бас чамд та нарт )


Хүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.
Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.
Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй.  Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, би зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэдний тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу.
Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, битгий шууд асуудлыг эцэс болго.  Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ тэднийг ярьж дууссан ч гэсэн уур тань хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уурыг, үйлдэлийг хянаж чадна. Та л хүмүүст танд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн .
2.  Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.
3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.
4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн өшөө илүү уур хилэн бий болдог байна.
5. Хоолоо зөв тохируул. Хүн ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм байна. Аль болох улаан  мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй.  Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархыг сэргээж, танд эрч хүч өгж, таныг аз жаргалтай болгоно.
Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.
6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.

Хүний үнэ цэнэ

Нэгэн алдартай багш байжээ. Олон мянган хүн цугласан семинар дээр халааснаасаа 100 долларын дэвсгэрт гаргаад ийнхүү хэлсэн байна.
“Энэ мөнгийг авахыг хүсэж байгаа хүн гараа өргөхгүй юу?” Тэнд байсан ихэнх хүн гараа өргөв. “Та нарын дундаас нэг л хүнд энэ мөнгийг өгье гэж бодож байна. Гэвч эхлээд миний гар луу анхаарлаа хандуулахгүй юу?” гэснээ нөгөө 100 долларын дэвсгэртийг базаж орхилоо. “Одоо ч гэсэн энэ мөнгийг авахыг хүсэж байна уу?” гэхэд багшийн үйл хөдлөлд гайхсан мөртлөө хүмүүс дахиад л гараа өргөв. Багш энэ удаад нөгөө 100 доллараа шалан дээр хаяж, улан дороо дэвслэн, муухай болголоо. Үрчийсэн 100 долларын дэвсгэрт бариад “Одоо хүртэл энэ мөнгийг авахыг хүсч байна уу?” гэж асуухад ахиад дийлэх нь гараа өргөсөн байна. Энэ үед багш чангаар ингэж хэлжээ.
“Би энэ 100 долларыг хичнээн улан дороо дэвсэлж, базаж, муухай болгосон ч мөнгөний үнэ цэнэ нь хэвээр байна. 100 долларын дэвсгэрт, 100 долларын үнэ цэнэ яг хэвээрээ гэсэн үг юм. Та нар ч гэсэн амьдрал гэдэг тайзан дээрээс олон удаа доош унаж, гишгүүлж, муухай болж байсан байх. Бүтэлгүйтэж цөхрөхөөрөө ихэнх хүн эхлээд өөрийгөө дүгнэх гэдэг. Гэвч үүнийг санаж яваарай. Миний гутлын уланд гишгүүлж, муухай болсон ч өөрийнхөө үнэ цэнийг хэвээр хадгалж байгаа энэ дэвсгэрттэй адил та бүтэлгүйтсэн ч үнэ цэнэтэй хэвээрээ байх болно”

zgr lll soniholtoi yum shg ee

Бүх л дурлалт хосууд хайр сэтгэлээ удаан хадгалж, хэн хэнийгээ гомдоохгүйгээр хайрлахыг хүсдэг. Тиймээс ч хайртыгаа хорвоогийн хамгийн сайн сайхантай зүйрлэн боддог шүү дээ. Гоо сайхан, эрхэмсэг зүйлд дурладаггүй хүн гэж үгүй. Хайртыг тань хайр дурлалын билэгдэл сарнай цэцэгтэй зүйрлэе л дээ. Та сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах хэрэгтэй. 

   Энэ тансаг, булбарайхан цэцгээ өөр хэнийх ч биш зөвхөн өөрийнхийгөө байлгахыг хүсч байвал өөр хэн ч биш зөвхөн та л  арчилж тордох ёстой юм шүү дээ. Та хоёрын бие биедээ баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэглэж байхын үндэс нь итгэл юм. "Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар биш, шим тэжээлт цэвэр усаар ундаалах хэрэгтэй байдаг шиг түүнийгээ өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх хэрэгтэй. Хорвоод зөвхөн хайрт эр, хайрт бүсгүй л таных, харин та түүнийх байна гэдэг итгэл л та хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн билэгдэл болж байдаг"
   Утга учиргүй хардалт нь сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай адил. Та болон таны хайртын аз жаргалын эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ шүү дээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ.  
  ...Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд "ганц хун шувуу" өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэл,  гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж хүн төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм.
   Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн "хайр"-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур "хүндэтгэл", "итгэл"-ийг нь мартаж орхидог. "Хайр"-"Хүндэтгэл"-"Итгэл" энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ.
   Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! Эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ.
   Аргагүй шүү дээ! Ганц юмуу 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил "хайр-хүндэтгэл-итгэл" хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй.
   Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно.
   Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг.
Эцэс сүүлд нь "яагаад", "юунаас болчихов оо?" гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л "үнэн"-ий эрэлд хатна.
 Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун!  Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг.
Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, "Хайр"-"Хүндэтгэл"-"Итгэл" гурвыг бүү салгагтун!  Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

Анд найз нартаа бүгдэд нь зориулая...

Анд найз нартайгаа 
Анх би учирсан 
Тэр л үед би хамгаас азтай нь байж
Тэгэхэд л би хамгийн жаргалтай нь байж
Хүн бүхний тундаас шилж сонгож аваагүй
Хувь заяа биднийг холбосон юм
Олон хүний дундаас огцолж сонгоогүй ээ
Орчлонг хорвоо биднийг анд найз болгосон
Үзэл бодол, үйл хөдлөл
Сэтгэл санаа, Сэтгэх бодох нэг биш ч
Бид нэг л зүйлийн төлөө тэмүүлэн 
Бид нэг л зорилгын төлөө урагшилна
Хэн хүнд олдохгүй 
Хэдэн сайн найз надад байгаа 
Хэнд ч та нарыгаа алдамааргүй байна
Хэн нь намайг битгий орхиорой, найзууд минь 
Сэтгэлээ хуваалцах 
Сэргэлэн хэдэх нөхөд надад байгаа 
Сэтгэлээ буруулж найзыгаа битгий орхиорой андууд минь

Би та нартаа хайртай 



zgr ll sonirhooroi

2011 оны 11-р сарын 07, Даваа гариг, 16:14

Та далдын хүчтэй холбогдоход биеэ сулладаг нь ямар учиртай юм бэ? гэж та гайхаж байж магадгүй. Учрыг нь нэг бүрчлэн тайлбарлаж өгье.  Биеэ суллах нь хүний тархины үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг.  Тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэдэг нь тархины хэлбэлзлийн давтамжийг удаашруулж өгнө.  Тархины хэлбэлзлэлийг удаашруулахад тархины баруун тал бөмбөлөгийн үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг.
 Тархины баруун тал бөмбөг идэвхжих тэр үед бид оюун ухааны оюун ухааны материаллаг бус, далдын хүчтэй холбогдох учиртай.Биеэ суллах нь бид утсаар ярихдаа харилцуурыг авч, номероо залгадаг шиг далдын хүчнээс тусламж авахад зайлшгүй шаардлагатай тийм чухал зүйл юм. Эхлээд та өглөө, өдөр, орой гуравт ямар ямар дасгал хийх талаар товч ойлголт өгөөд дараа нь нарийвчлсан заавартай танилцуулна. Өглөө хийх дасгал: Өглөө та сэрэнгүүтээ нүдээ аньж урвуугаар 100-с 1 хүртэл тоолох ёстой. Танд ахиц гарч буй нь шууд мэдрэгдэж эхлэх юм бол биеэ суллах дасгалаа богиносгож болно. Өдөр хийх дасгал: Үдийн хоолныхоо дараа та ажил дээрээ байх үедээ ч юму, гэртээ энэ дасгалыг хийхдээ биеэ эвтэйхэн байдлаар сандал дээр тухлан сууж, билэ суллаад хүслээ бодно. Орой хийх дасгал: Унтахынхаа өмнө та суух дуртай кресло дээрээ тухлан сууж, биеэ суллан дасгалаа хийж, хүсэл мөрөөдлөө биелж буйгаар бодно.