Нэгэн алдартай багш байжээ. Олон мянган хүн цугласан семинар дээр халааснаасаа 100 долларын дэвсгэрт гаргаад ийнхүү хэлсэн байна.
“Энэ мөнгийг авахыг хүсэж байгаа хүн гараа өргөхгүй юу?” Тэнд байсан ихэнх хүн гараа өргөв. “Та нарын дундаас нэг л хүнд энэ мөнгийг өгье гэж бодож байна. Гэвч эхлээд миний гар луу анхаарлаа хандуулахгүй юу?” гэснээ нөгөө 100 долларын дэвсгэртийг базаж орхилоо. “Одоо ч гэсэн энэ мөнгийг авахыг хүсэж байна уу?” гэхэд багшийн үйл хөдлөлд гайхсан мөртлөө хүмүүс дахиад л гараа өргөв. Багш энэ удаад нөгөө 100 доллараа шалан дээр хаяж, улан дороо дэвслэн, муухай болголоо. Үрчийсэн 100 долларын дэвсгэрт бариад “Одоо хүртэл энэ мөнгийг авахыг хүсч байна уу?” гэж асуухад ахиад дийлэх нь гараа өргөсөн байна. Энэ үед багш чангаар ингэж хэлжээ.
“Би энэ 100 долларыг хичнээн улан дороо дэвсэлж, базаж, муухай болгосон ч мөнгөний үнэ цэнэ нь хэвээр байна. 100 долларын дэвсгэрт, 100 долларын үнэ цэнэ яг хэвээрээ гэсэн үг юм. Та нар ч гэсэн амьдрал гэдэг тайзан дээрээс олон удаа доош унаж, гишгүүлж, муухай болж байсан байх. Бүтэлгүйтэж цөхрөхөөрөө ихэнх хүн эхлээд өөрийгөө дүгнэх гэдэг. Гэвч үүнийг санаж яваарай. Миний гутлын уланд гишгүүлж, муухай болсон ч өөрийнхөө үнэ цэнийг хэвээр хадгалж байгаа энэ дэвсгэрттэй адил та бүтэлгүйтсэн ч үнэ цэнэтэй хэвээрээ байх болно”
Monday, November 7, 2011
Хүний үнэ цэнэ
Posted by bayka at 5:01 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment