Дэгжин маникюр нь орчин үеийн бүсгүйчүүдийн топ гангарааны нэг болсон. Та салонд очилгүйгээр, ирвэсний арьс, Burberry-гийн хээ зэрэг сүүлийн үеийн будалтаар хумсаа “хувцаслахыг” хүсвэл доорх хялбар зааврыг дагаарай: Таны будалт заавал төгс байх албагүй гэдгийг сануулъя




1. 1. Ирвэсний хээ. Танд шаргал өнгийн суурь лак, бор өнгийн нарийн бийртэй лак, хэрэглэхээ больсон хар контур, өнгөгүй лак хэрэгтэй. Эхлээд суурь лакаа түрхээд, бүрэн хаттал нь хүлээнэ. Дараа нь бор өнгийн нарийн бийртэй лакаараа бүх хумсан дээрээ жижиг жижиг толбонууд зурна. Таны толбонууд өөр өөр хэлбэртэй байх тусмаа илүү сонирхолтой харагдана гэдгийг санаарай. Хамгийн сүүлд хар контураараа зурсан толбонуудаа тойруулж зурна. Будаг хатсаны дараа заавал өнгөгүй лакаар будаж, “бүтээл”-ээ хамгаалахаа мартуузай.
2. 2. Burberry-гийн хээ. Хайртай брэндээрээ хумсаа гоёхыг хүсч байна уу? Алтан шаргал эсвэл бор өнгийн лак, улаан, хар, цагаан өнгийн бийрэн будаг байхад л та “Burberry”-гийн хумстай болж болно. Эхлээд мэдээж суурь өнгөөрөө бүх хумсаа будаж хатаана. Дараа нь цагаан бийрэн лакаараа босоо, хөндлөн бүдүүвтэр зураас зураарай. Хар бийрэн лакаараа өмнө зурсан цагаан зурааснуудынхаа хоёр талыг хөвөөлж зурна. Мөн голоор нь хар нарийхан зураас гаргаарай. Сайтар хатаасны дараа, улаан лакаараа огтолцсон нарийхан зурааснууд зурна.
3. 3. Ягаан уусалт. Танд цайвар өнгийн суурь будаг, бүдэг болон, тод ягаан өнгийн лак, саатай лак 4 хэрэгтэй. Мөн ууссан мэт эффект бүтээхэд хэрэглэхээ больсон кремний порлоны өөдөс ашиглаарай. Эхлээд суурь лакаараа будаж хатаана. Порлоны өөдсөн дээрээ бүдэг ягаан лакаа түрхээд, хумсныхаа тал хэсгээс үзүүр хүртэл нь зөөлөн зөөлөн дарж өгнө. Хатсаных нь дараа порлонон дээрээ дахин тод ягаан өнгийн лакаа түрхээд, зөвхөн үзүүр хэсгийг будна. Хамгийн сүүлд саатай тунгалаг лакаар бүрхүүл үүсгэж буд.
4. 4. Хагарсан металл. Энэ нь маш элегант бөгөөд хялбар будалт юм. Танд саарал өнгийн лак, цагаан мөнгөлөг өнгийн хагардаг лак хоёр л хэрэгтэй. Эхлээд саарал лакаараа бүх хумсаа будаж хатаана. Дараа нь дунд хурууны хумсныхаа доод болон дунд хэсэгт маникюрны наалт нааж, үлдсэн хэсгийг хагардаг лакаар будна. Эрхий болон чигчий хуруугаа хагардаг лакаараа ташуу чиглэлтэйгээр будаарай. Мөн нарийхан зураастай хагарал үүсгэхийн тулд жижигхэн бийр ашиглах хэрэгтэй.

0 comments:
Post a Comment